Монголчууд “гадаадад чөлөөтэй зорчих” эрхтэй болсон нь
Хэвлэлийн нэр: АCTA historica
Зохиогч:  М.Шолпан
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-12-30
Хуудас дугаар: 256-264
Өгүүллийн хураангуй:
1980-аад оны II хагасын сүүлчээр Монгол улс нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралд орсноор ардчилсан хувьсгал гарах дотоод нөхцөл бүрэлдсэн. 1990 оны хувьсгалын үр
дүнд нийгмийн бүхий л салбар болон ард түмний амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт
гарсан билээ. Түүний нэг нь өөрчлөлт шинэчлэлтийн эхний жилүүдээс монголчууд арилжаа
наймаа хийх, хөдөлмөрлөх, сурч боловсрох, аялал жуучлалаар явах, эмчлүүлэх,
оршин суух, цагаачлан амьдрах, гадаадын хүнтэй гэр бүл болох зэрэг төрөл бүрийн
зорилгоор гадаадын аль нэг улс орон руу чөлөөтэй зорчих болсон явдал юм.