Байт Харвааны тамирчдын булчингийн үйл ажиллагааны онцлогийг судалсан нь
Хэвлэлийн нэр: УБТС-ийн Эрдэм Шинжилгээний Бичиг-1
Зохиогч:  С. Туул
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-05-30
Хуудас дугаар: 138-141
Өгүүллийн хураангуй:
Өндөр амжилт үзүүлэх харваачдыг бэлтгэхэд
харвалтанд оролцож буй булчингуудын үйл ажиллагааг зайлшгүй тооцох
шаардлагатай. Хүний биеийн үе мөчүүд нь холбоосуудаар холбогддог, их бага
тусгай зөөлөн эд (шөрмөс, капсул) ба булчингууд бүхий араг ясны тогтолцоо юм. Байт харвааны анатомид бид яс, холбоосууд,
булчингуудад анхаарлаа хандуулах шаардлагатай. ”Хүний биед 640 булчин байдаг”15
гэж эрдэмтэд үзсэн байдаг. Юуны өмнө бид харвалтанд оролцдог булчингууд, тэдний
хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдсэн байх шаардлагатай хэмээн үзсэн юм. Түлхүүр үг: Булчин, агонист, антогонист, биомеханик, нум, сум Булчин бол хүний биеийн мах юм. Энэ нь хөндлөн
дагуу байдлаар ясан дээр үелэн байрлаж, агших үйлдлийг хийдэг. Тэд ясыг
тодорхой зайд нарийн өнцгөөр хөдөлгөн ихэвчлэн бүлгээрээ агших ба ховор
тохиолдолд ганцаарчлан агшина. Бүх булчингууд түлхэж биш зөвхөн татах чадвартай
учир хос хосоороо нэг нь нөгөөгийнхөө эсрэг таталцахаар зохион байгуулагдсан
байна.