Гар сарвууны хөгжил болон анхаарал, ой тогтоолын хөгжлиййг дэмжих боломж
Хэвлэлийн нэр: Гадаад хэл заах арга зүйн асуудал №43
Зохиогч:  Д. Пүрэвдорж
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2016-04-08
Хуудас дугаар: 99-101
Өгүүллийн хураангуй: Хүүхдийн гар сарвууны жижиг булчингийн хөгжил нь анхаарал, анхаарлын
хуваарилалт, ой тогтоолт зэрэг сэтгэл зүйн онцлогтой салшгүй холбоотой.
Гар, хурууны хөдөлгөөн нь нарийн зохицуулалттай ажиллах чадвараар
тодорхойлогддог. Хөдөлгөөний төвөөс ирж буй дохио нь гар, сарвууны жижиг
булчингийн нарийн нийлмэл үйл ажиллагаа шаарддаг тул гар сарвууны жижиг
булчингийн хөгжилд дан ганц атгах, тэнийлгэх дасгал ашиглаад зогсохгүй, харин
дасгалыг бусад хичээлтэй холбон хэрэглэх нь чухал байдгийг судлаачид тогтоосон
байна.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #хөдөлгөөний зохицуулалт #булчин