Сурагчдын бичих санаагаа олох, төлөвлөх чадварыг сайжруулах боломж
Хэвлэлийн нэр: Боловсрол судлал
Зохиогч:  Б. Наранчимэг
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2019-02-05
Хуудас дугаар: 66
Өгүүллийн хураангуй: Боловсролын шинэчлэлийн
хүрээнд сургалтын чанарыг сайжруулах зорилтуудын нэг бол суралцагчдын эх хэлний
хэрэглээний чадварыг дээшлүүлэх асуудал бөгөөд
яриа ба бичгээр өөрийгөө зөв илэрхийлж сурах нь харилцах, хамтран
суралцах, нийгэмшихүйн чухал хүчин зүйл юм. Эх хэлний сургалтын зорилго, зорилт
хит их онолжсон, хэлзүйжсэн хандлагаас
унших, бичих, ярих, сонсох чадварт суурилсан
хэрэглээ рүү шилжсэнээр багш нарт сургалтын шинэлэг аргыг туршин хэрэгжүүлж, үр
дүнг тооцох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Судалгааны энэ өгүүллээр
дамжуулан, 3 дугаар ангийн монгол хэлний хичээлээр сурагчдын бичих чадварыг сайжруулахад сургалтын шинэлэг аргыг туршин хэрэгжүүлсэн үр
дүнг толилуулж байна.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #туршилт #судалгаа #арга зүй #үр дүн