ТЕХНОЛОГИ БА ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА
Хэвлэлийн нэр: Эрдэм шинжилгээний илтгэл - 2
Зохиогч:  Г.Чулуунаа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-02-04
Хуудас дугаар: 4
Өгүүллийн хураангуй:
Технологи болон технологийн бичиг үсгийн чадварын талаар
олон янзаар тайлбарлаж, тодорхойлсон байдаг. Ихэнх тодорхойлолт, тайлбарт
технологийн бичиг үсгийн боловсрол нь хүний амьдралыг илүү сайн, сайхан, үр
бүтээлтэй, илүү таатай болгохын тулд хэрэглэгдэж буй арга ухаан, чадварууд
гэсэн байдаг. Технологи нь мөн чанартаа хатуу хахир, хүмүүнлэг бус талтай ойлгогдох
тал бий. Гэвч технологийг зөв удирдаж чадвал тэрээр уян хатан чанартай юм. Олон сурган хүмүүжүүлэгчид технологийн бичиг үсгийн
чадвар нь тусгай зориулалт, зорилго
бүхий хавсарга шинжлэх ухаан, математик гэж үздэг. Эдгээр зорилго нь үндсэндээ
хүний боломжийг нэмэгдүүлэх, манай дэлхийг сайн сайхан тал руу өөрчлөх асуудлыг
шийдвэрлэх мэдлэг, материал, багаж хэрэгсэл, ур чадварыг ашиглах гэж
тодорхойлсон байна.
Энэхүү өгүүлэл нь технологи, инженерчлэл нь сайн муу эсэх, тэрээр байх ёстой,
эсвэл ёсгүйг дүгнэх зорилгогүй юм. Гол асуудал нь аливаа улс үндэстний дэлхий
дахинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, иргэдийн хүсч буй амьдралын чанар, үр дүн,
түвшинд хүрэхэд технологийн бичиг үсгийн чадвар зайлшгүй чухал болох, түүнд
хамаарах боловсролын оролцоо үүргийн тухай өгүүлнэ.