Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Холч харвааны тухай түүхэн дурсгал /Чингисийн чулууны бичгийн тухай

Хэвлэлийн нэр: Дорнод дээд сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” №4. 2012 он. Эмхтгэсэн С.Алтанцэцэг, хянан тохиолдуулсан М.Одмандах.

Зохиогч:  М.Одмандах

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2012-09-20

Хуудас дугаар: 103-113

Өгүүллийн хураангуй: “Чингисийн чулууны бичиг” гэж судлаачдын нэрлэдэг гэрэлт хөшөө нь монгол бичгээрх эртний дурсгалд хамаардаг. Гэхдээ үүнээс өмнө монгол бичиг байгаагүй гэсэн хэрэг хараахан биш бөгөөд өнөө үед бидэнд үлдэж хоцорсон ганц дурсгал учраас монгол бичгийн хамгийн эртний дурсгалд тооцогддог. Энэ удаагийн илтгэлээр бид уг дурсгалын талаар дэлгэрэнгүй авч үзэхгүй бөгөөд зөвхөн Үндэсний сурын харвааны хөгжилд холбогдох талаас нь тодруулвал Холч харвааны талаарх гайхамшигт дурсгал гэдэг талаас нь зарим зүйлийг нягтлан өөрсдийн санаа, оноог дэвшүүлэх оролдлого хийсэн болно. Бичиг соёлын болон бусад дурсгал талаас нь олон эрдэмтэд судлан тодорхойлсон байдаг тул энэ удаа хөндсөнгүй.