Хэл шинжлэлийн түүх
Хэвлэлийн нэр: http://piccatula.ru/new-translator-articles/istoriya-yazykoznaniya.html
Зохиогч:  С.Эрдэнэмаам
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-01-25
Хуудас дугаар: http://piccatula.ru/new-translator-articles/istoriya-yazykoznaniya.html
Өгүүллийн хураангуй:
Хэл шинжлэлийн түүх нь хэлний онол анх
үүсч бий болсон замналыг олж харах, түүний янз бүрийн үе давхаргыг тодруулах,
өөр өөр үзэл баримтлалд түүхийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгч, хэл шинжлэлийн
цаашдын судалгааны ирээдүйг төлөвлөх боломжийг олгодгоороо хэлний онолыг гүн
гүнзгий ойлгоход ихээхэн тустай. Хэл шинжлэлийн хөгжил дэх жинхэнэ шинжлэх
ухааны үе шат (scientia
grammatica) дундад зууны сүүл хавиас буюу түгээмэл
хэлзүйн эрэл хайгуул хийж эхэлсэн үеэс эхэлжээ. Эдгээр эрэл хайгуулын оргил нь
1660 онд бүтээсэн “Пор-Роялийн бүх нийтийн зохист хэл зүй” бөгөөд энэ үе шатанд
ч хэлний онол, учир зүй, гүн ухааны хооронд нарийн хил хязгаар тогтоох
боломжгүй байжээ. Тухайлбал, Пор-Роялийн “Хэл зүй”-г зохиогчид өгүүлбэрийн
гишүүдийн SVO дараалал хүний сэтгэхүйн “байгалиас заяасан дараалал”-тай тохирч байдаг (энд хэл,
сонгодог учир зүй хоёрыг илтэд хольж хутгасан) хэмээн бичсэн байдаг ажээ.