Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Мэдээлэл технологийн салбарт Англи хэлнээс Монгол хэлэнд орсон ормол үгийн авиазүй, хэрэглээний онцлог

Хэвлэлийн нэр: ''Лавай '' сэтгүүл

Зохиогч:  Э. Ганчимэг

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2013-04-01

Хуудас дугаар: 5

Өгүүллийн хураангуй:

Гадаад хэлний тэнхмийн багш: Э.Ганчимэг/МА/ , Б.Оюунболор/МА/

Мэдээлэл технологийн салбарт Англи хэлнээс Монгол хэлэнд орсон ормол үгийн авиазүй, хэрэглээний онцлог

   Хэл бол нийгмийн үзэгдэл учраас нийгмийнхээ хамт хувьсан өөрчлөгдөн, баяжиж  байдаг. Манай улс хөгжихийн хирээр дэлхийн улс түмэнтэй нээлттэй болсны үрээр улс төр, эдийн засаг, соёл боловсрол, мэдээлэл технологийн салбарт гадаад хэлний олон арван үг орчуулгаар болон шууд орж ирсээр  байна. Иймд :

Энэхүү судалгааны ажил нь мэдээлэл технологийн салбарт Англи хэлнээс Монгол  хэлэнд орсон ормол үгийн авиазүй, хэрэглээний онцлогийг авч судаллаа.

Зорилго
- Мэдээлэл технологийн салбарт Англи хэлнээс Монгол хэлэнд орсон ормол үгийн авиазүй, хэрэглээний онцлогийг судлах
Зорилт
Энэхүү судалгааны ажлын дагуу дараах зорилтуудыг дэвшүүллээ.      Үүнд:
* Мэдээлэл технологийн салбарын ормол үгийг ном, сонин    сэтгүүлээс үндэслэн тогтоох
* Мэдээдлэл технологийн салбарын ормол үгийн авиазүй, хэрэглээний онцлогийг судлан гаргах 

Мэдээлэл технологийн салбарт Англи хэлнээс орсон ормол үгийн авиазүйн онцлог:
Ормол үгийн авиазүйн өөрчлөлт гэдэг нь дуудлага эх хэлнийхээсээ өөрчлөгдөн хувирах үйл явц юм. Энэ явц нь харь хэлний үгийг амаар зээлэхтэй холбоотойгоор дуудлагыг буруу дамжуулан авах, эсвэл орж байгаа хэлнийхээ авиазүйн тогтлыг дагаж үгийн дуудлага хувирах гэсэн хоёр талтай.
Монгол хэлэнд орсон ормол үг монгол хэлний авиазүйн онцлог болох эгшиг зохицох ёс, гийгүүлэгч хорших ёсыг дагаж өөрчлөгддөг байна. Монгол хэлэнд орсон ормол үгнүүд нь авиазүйн дараах онцлогуудтай. Үүнд:

Үгийн эцсийн эгшиг үсгийг орхино.