Шинэ үеийн хүүхдүүдийг сургах бага боловсролын багш нарыг бэлтгэхэд МХТ-ын ач холбогдол чухал болох нь
Хэвлэлийн нэр: International Journal of Evaluation and Research in Education
Зохиогч:  А. Төрбат
Хамтран зохиогч: OLOWE Peter Kayode, KUTELU Bukola Olaronke
Хэвлүүлсэн огноо: 2014-06-02
Хуудас дугаар: 119~124
Өгүүллийн хураангуй: Өнөөгийн
хүүхдүүд мэдээлэл харилцааны технологийг (МХТ) асар ихээр хэрэглэж байгаа цаг үед
өсөн, хүмүүжиж байна. Тэд ямарваа зүйлийг ойлгож хийх чадвартай болмогцоо МХТ-ийн агуулга, хэрэглээг ойлгон,
удирдаж эхэлдэг. Энэхүү хөгжил дэвшлийг дэмжих багш нар МХТ-д суралцах
чухал шаардлага бий болж байна. Иймд бага насны хүүхдүүдийг судлаачид хүүхдийн хөгжил
дэвшил дэх МХТ-ийн үүрэг оролцоог эерэг талаас нь авч үзэх хэрэгтэй. Орчин
үеийн хүүхдүүдийг сургахад МХТ-ийн ач холбогдол чухал болохыг бага ангийн багш
нар болон оюутнууд харуулах зорилгоор энэхүү судалгааг явуулсан болно. Уг судалгаанд дүрслэх, асуулга судалгааны аргыг ашигласан
болно. Судалгаанд 10 багш 300 оюутнуудыг сонгож оролцуулсан. Мэдээлэл
харилцааны технологийн холбогдолтой асуултаас хариултууд сонгох гэсэн зарчмыг судалгаандаа
ашигласан болно. (0.83) Мэдээллийг боловсруулахдаа хувь болон хүснэгт, стандарт хэлбэлзлийг ашиглаж
шинжилж гаргасан. Судалгааны ололттой тал нь бага ангийн багш нар МХТ-ийг ашиглаж
хүүхдүүдийн оюун санаа, бие бялдар, нийгмийн сэтгэл зүйн хөгжил дэвшилд нь
туслах, суралцах сонирхлыг дээшлүүлэх боломж байгааг харуулсан.
Зөвлөмж хэсэгт Нигерийн
бага ангийн багш нарын сургалтаас авсан бөгөөд тус сургалтанд нь Нигерийн
боловсролын коллеж болон их дээд сургуулиудын мэдээлэл харилцаа холбооны зохих
материалуудыг ашиглах түүнчлэн мэдээлэл харилцаа технологийн хичээл заах болон
суралцах үйл явцыг судлах зэргээр оролцуулсан.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Гадаад
Түлхүүр үг:
#Бага боловсролын багш
#МХТ