Нэвтрэх хэсэг Нэвтрэх
БНСУ-ын ерөнхий боловсролын төсвийн бүрдүүлэлтэд хийсэн судалгаа

Хэвлэлийн нэр: Боловсрол судлал

Зохиогч:  Г.Өлзийсайхан

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2015-11-30

Хуудас дугаар: 36-45

Өгүүллийн хураангуй: Энэхүү судалгааны зорилго нь Солонгос улсын ерөнхий боловсролын төсвийн бүрдүүлэлтийн тогтолцоог судлан өөрийн орны боловсролын төсвийн бүрдүүлэлтэнд оруулах саналыг гаргахад оршино. Үүний тулд Солонгос улсын ерөнхий боловсролын удирдлагын тогтолцоо, засгийн газар, ерөнхий боловсролын төсвийн орлогын төрөл, хэмжээ зэргийг судаллаа. Судалгааны үр дүнд Солонгос улс нь ерөнхий боловсролын төсвийн бүрдүүлэлт нь хууль эрх зүйн хувьд маш сайн баталгаажсан байна. Үүнд улсын татварын орлогын 20.27 хувийг ерөнхий боловсролд зарцуулахаар тусгасан байдаг ба мөн засгийн газар, орон нутгийн түвшинд хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, үүнийхээ хүрээнд боловсролд зарцуулах зорилтот татваруудыг хуульчилж өгсөн байна.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #зорилтот татвар #боловсролын төсөв #төсвийн бүрдүүлэлт

Өгүүлэл нэмсэн: Г.Өлзийсайхан