дүрслэлт чимэг тодотголоор өгүүллэгчийн үнэлэмж илрэх нь
Хэвлэлийн нэр: МУБИС,МоСС. Монгол судлалын чуулган,Уб.,
Зохиогч:  Б. Мөнхтуяа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-05-24
Хуудас дугаар: 49-54-р тал
Өгүүллийн хураангуй:
Байгаль ертөнц, хүн ба
юмс, тэдгээрийг танин мэдсэний үр дүн, үндэстний сэтгэлгээний онцлог нь тодотгогч – тодотгуулагчийн харьцаан дахь
дүрслэлт чимэг тодотголоор илэрдэг
нэгэн зүйл тодотгол байна. Метафорын томьёолол
талаас харвал, зүйрлэсэн, адилтгасан эх сурвалж нь байгалийн юмс, эд зүйл, хүний бие махбодтой(онтологи) холбоотой бөгөөд зорилгын хүрээ нь өгүүлэгчийн эерэг ба сөрөг үнэлэмжийн
жишиг хэмжүүрийг илэрхийлж, дүрслэн буулгалт нь тодотгогч-тодотгуулагчийн
харьцаатай байна. Урансайхны эхийн найруулга дахь дүрслэлт чимэг тодотголыг эхийн нэгжүүдийн шаталсан тоолцоонд
тулгуурлан харахад, дүрслэлт чимэг тодотгол – дан нэр үг, дүрслэлт чимэг
тодотгол – нэрийн холбоо болон хэл, хэлэхүйн төгс нэгж дүрслэлт
чимэг тодотгол – өгүүлбэр, дүрслэлт чимэг тодотгол – цогцолбор гэсэн
нэгж бүрд хамаатай болох нь харагдав.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: