Шинэ мэдээллийн хэрэгсэл ба чанартай сэтгүүлзүй
Хэвлэлийн нэр: Монгол судлалын чуулган МУБИС, МоСС-ын ЭШБичиг
Зохиогч:  С.Амартүвшин
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-04-03
Хуудас дугаар: 270-277
Өгүүллийн хураангуй:
Сүүлийн үед нийгмийн
харилцаанд гарч буй хувьсал ялангуяа олон нийтийн харилцаанд өрнөж буй дижитал
хувьсгалын давалгаа, хамаатуулж хэлбэл сэтгүүлзүйн салбарт олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн тухайд гарч буй өөрчлөлт шинэчлэлийг дагаад судлаачдын
анхаарал татах, маргаан өрнүүлэх асуудал их болоод байна. Тэр дундаа уламжлалт
хэвлэл мэдээлэл болон шинэ мэдээллийн хэрэгслийн хооронд гарч байгаа анхаарал
хандуулах асуудал олноор үүсээд байна. Тодотгож хэлбэл уламжлалт хэвлэлээс
цахим хэвлэл рүү шилжиж буй шилжилтийн энэ торгон мөчид, олон нийтийн харилцаа
болон сэтгүүлзүйн үйл ажиллагааны зааг арилж байгаа эгзэгтэй үед асуудалд мэргэжлийн
үүднээс хэрхэн хандах талаар маргаан мэтгэлцээн олон улсын судлаачдын дунд
байнга өрнөх боллоо. Ийм нөхцөл байдалд ялангуяа шинэ мэдээллийн хэрэгсэл дэх
мэргэжлийн үйл ажиллагааны талаар бид ямар байр суурьтай хандах тухай өөрсдийн
гаргалгааг энэхүү өгүүллээрээ дэвшүүлж байна.