Нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг судлахад бодлогын судалгааг хийхийн учир
Хэвлэлийн нэр: ХИС-ийн докторант магистрантуудын бүтээлийн эмхтгэл
Зохиогч:  Б.Мягмарсүрэн
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-05-09
Хуудас дугаар: 129-134
Өгүүллийн хураангуй: Одоо бүгдээрээ нийгмийн халамжийн
салбарт бодлогын судалгааг хийх шаардлагатай вэ? гэдэг дээр анхаарлаа хандуулъя
Нийгмийн халамжийн шинэчлэл нь бодлогыг оновчтой болгож байгаа арга
хэрэгсэл юм. Нийгмийн халамжийн тогтолцоог
шинэчилж өрх, иргэний аж амьдралд нөлөөлөх үр нөлөөг дээшлүүлэх хэрэгцээ
шаардлага гарсны улмаас нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжинд шинэчилсэн
найруулга хийгдэж 2012 оны 1 сарын 19
–нд Монгол улсын их хурлаар батлагдсан. Нийгмийн халамжийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын гол үзэл баримтлал нь тэтгэмж тусламжуудыг нэгтгэх замаар
үйлчилгээний нэр төрлийг цөөлөх, үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, нийгмийн
халамжийн арга хэмжээнд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээг тогтвортой байлгахын
зэрэгцээ үр нөлөөг дээшлүүлэх зарчмыг баримталсан байна[1]. 2012 оны
нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн зорилтот бүлэг
нэмэгдэж[2]
нийгмийн ажилтнууд үйлчлүүлэгчтэй тулж ажиллах, тэдний оролцоотойгоор нийгмийн
хөгжлийн үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн халамжийн бодлого эрх зүйн орчин таатай
байх нь чухал ач холбогдолтой юм. Нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд
хийгдсэн томоохон өөрчлөлтийн нэг нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн
халамжийн үйлчилгээ байсан юм. Тус үйлчилгээ нь иргэдийг чадваржуулах нийгмийн
харилцаанд ороход нь бодитой хувь нэмэр оруулдаг хөгжлийн үйлчилгээний хэлбэр
бөгөөд тус үйлчилгээг үзүүлэхэд нийгмийн ажилтнууд ихээхэн хичээж ажиллах
шаардлагатай болж байгаа. энэ үйлчилгээг үзүүлэхэд дээр өгүүлсэн хэнд энэ
үйлчилгээг үзүүлэх вэ? гэдгээ тодорхойлох шаардлагатай. Үйлчилгээгээ ямар байдлаар хүргэвэл үр дүнтэй вэ? Хамгийн гол нь судалгаанд суурилсан
үйлчилгээг үзүүлэх нь оновчтой байна. Энэ хүн эхлээд үйлчилгээ үзүүлэхийн өмнө
ямар байсан? Үйлчилгээг үзүүлээд дууссаны дараа ямар болсон бэ?, Яагаад
нийгмийн халамжийн энэ үйлчилгээг үзүүлсэн юм бэ? гэдгээ тодорхойлохдоо
нийгмийн ажилтнууд кейс судалгаа, нөхцөл байдлын үнэлгээний судалгааг хийх
шаардлагатай байна. Энэ цаашлаад судалгаанд суурилсан үйлчилгээн Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод