Уураг тархины гүнд хэл ярианы код үүсдэг
Хэвлэлийн нэр: "Зууны мэдээ" сонин № 305, 2010
Зохиогч:  М.Булганцэцэг
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2010-12-23
Хуудас дугаар: 15
Өгүүллийн хураангуй: Хүний хэл яриа болон юмыг хүртэх чадвар нь уураг тархины тодорхой тал бөмбөлөгтэй холбоотой. Тархины зүүн бөмбөлөг нь хэл яриаг удирдана. Харин баруун нь харах, хүртэх, хөгжим сонсох, хэлний бус дуу авиаг ялгах мэдрэхүйг хариуцдаг. Өөрөөр хэлбэл баруун, зүүн бөмбөлөг нь танин мэдэхүйн үүргийг тус тусдаа эрхлэн гүйцэтгэдэг. Тархины баруун болон зүүн бөмбөлөг нь хүний биеийн хөдөлгөөн болон мэдрэхүйг хариуцдаг. Иймээс баруун бөмбөлөг нь биеийн зүүн талыг, зүүн бөмбөлөг нь биеийн баруун талыг тус тус удирддаг.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #баруун бөмбөлөг #зүүн бөмбөлөг #хэлний төвүүд #тархины бөмбөлгүүд