Нээлттэй эхийн асуудал ба Мэдээлэл зүйн сургалт
Хэвлэлийн нэр: КМТС, Эрдэм шинжилгээний бичиг 3
Зохиогч:  Б.Золзаяа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-10-01
Хуудас дугаар: 4
Өгүүллийн хураангуй: “Нээлттэй боловсролын эхээр ирээдүйг нээе” гэсэн Нээлттэй боловсролын тухай Кейптауны тунхаглалын уриагаар энэхүү илтгэлээ эхэлж байна [1].
21-р зууны боловсролын энэхүү тунхаглалд:
1. Багш, сурагчид: Багш, сурган хүмүүжүүлэгчдийг энэ хөдөлгөөнд оролцож, боловсролын нээлттэй эхийг бүтээх, ашиглах, өөрийн болгох, боловсронгуй болгох, хамтран бүтээсэн сургалтын програмыг нэвтрүүлэх, мэдлэгийг нээж бүтээх болон өөрийн найз нөхөд, хамтран зүтгэгчдээ хамруулахыг уриалсан.
2. Нээлттэй боловсролын эх: Өөрсдийн эхийг нээлттэй гаргахыг сурган хүмүүжүүлэгч, зохиогч, хэвлэлийн газар, байгуулгуудад уриалсан.
3. Нээлттэй боловсролын бодлого: Засгийн газар, коллеж, их сургуулиуд нээлттэй боловсролыг өөрийн тэргүүлэх чиглэл болгох, сургалтын материал түгээгчид боловсролын нээлттэй эхийг өөрийн цуглуулгад идэвхтэй татаж, түгээн дэлгэрүүлэх, засгийн газрууд, дээд боловсролын удирдах байгууллагуудыг энэ бодлогыг дэмжихийг уриалсан.
Энэхүү уриалгыг багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуус бид идэвх санаачлагатайгаар хүлээн авч, тус бүрийн үйл ажиллагаанд хэрэглэх нь зүйтэй болов уу гэж энэ сэдвийг хөндөн тавьж байна.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Нээлттэй их сургууль #Open Content #Open Course Ware #Нээлттэй боловсрол #Нээлттэй эх #UbuntuХавсаргасан файл:
zolzaya@msue.edu.mn