“Хөвсгөл, завханы фосфоритоос фосфатын холбогч бодисуудыг гаргах хими-технологийн судалгаа”
Хэвлэлийн нэр: МУБИС-МБУС-ийн Эрдэм шинжилгээний бичиг №1
Зохиогч:  Б.Жаргалсайхан
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-05-15
Хуудас дугаар: 219-230
Өгүүллийн хураангуй:
Пааланг
орчин үед хялбар хайлдаг шил гэж тодорхойлдог. Ер нь паалан шаазан ваар болон металл эддэлийн
өнгө үзэмжийг сайжруулаад зогсохгүй, түүний технологийн шинж чанар, химийн
тээвэрлэлт, ус шингээлт зэргийг сайжруулдаг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Паалан нь олон
компонентуудаас тогтсон нарийн нийлмэл систем юм.
Пааланг дотор нь зориулалтаар нь бүрдүүлж
байгаа компонентоор нь тус тус ангилж болно. Зориулалтаар
нь: металлын,
шаазангийн, вааран эдlэлийн Компонентоор
нь:
силикатын, борын, фосфатын, хар тугалганы г.м. Үйлдвэр
практикт хэрэглэдэг шил паалан нь олон компонентоос бүрддэг.
Эдгээр компонентыг дотор нь гүйцэтгэх үүргээр нь хэд ангилан үздэг. Үүнд: 1.
Үндсэн түүхий эд болох оксид SiО2, А12О3 2.
Температурыг багасгагч оксид К2О, Na2О,
В2О3, РЬО 3.
Шинж чанарыг
сайжруулагч оксид СаО, MgO 4.
Далдлагч оксид ТiO2,
ZnO, ZrО2, SnO, Р2О5 5.
Өнгө оруулагч оксид Fe2О3, FeO, CdO, SbO зэрэг байна. Дэлхийн
жишгээс харахад 1960 - 1970 онд Н3РО4, түүний
физик химийн
шинж чанарын судалгааг хийсэн бол 1970 - 1980 онд түүний
янз бүрийн
халагч бүхий давсуудыг
шинж чанар хэрэглээний талаар, 1980 - 2008 онд
полифосфорын хүчил тэдгээрийн давсуудыг шинж чанар,
хэрэглээг маш өргөн хүрээтэй судлаж байна. Н3РО4 - түүний
давсуудыг
шилний технологи, керамикийн үйлдвэрлэлд ѳргѳн
хэрэглэдэг ба Р2О5 -ийг пааланд холбогч материал
болгон ашиглах боломжийг гадаад орнуудад судлаж иржээ. Пааланд Р2О5-ийг
хэрэглэснээр механик
батжил сайтай, далдлагч чанар ихтэй паалан гарган авч
болдог байна.[2] И. Я.
Седамале, Б. Э. Гофман нар R2О - RO
- АІ2О3 - SiО2 - R2О5 системийг
судалж фосфатын паалангийн ангилалыг гаргажээ. Тэд Na20 СаО SiО2 гэсэн найрлагатай силикат шилний
найрлаганд бага хэмжээний Р2О5-ийг нэмэхэд
SiО2-ийг агуулсан
фосфатын паалангийн найрлаганд зѳѳлрѳх температурыг бууруулах дулаан тэлэлтийн
коэффициен- тийг багасгах зорилгоор РЬО, В2О3-ийг зайлшгүй
нэмж ѳгѳх
хэрэгтэйг дурьдсан байна.[1] Хэвлэлийн
тоймоос фосфатын пааланд цахиурын исэл их байхад паалангийн фриттлэх, хайлах
температур өндөрсдөгийг тогтоосон юм. К. П. Азаров, Е. М. Чистова нар цахиурын
ислийг фосфатын ислээр сольж болох тухай дурьдсан байна.[4]
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #фосфорит холбогч бодис паалан