Е – ангилалын хүнсний нэмэлт, сахар орлуулагчийн найрлаганд хийсэн ахализын дүн
Хэвлэлийн нэр: БУС – ийн Э/Ш –ний бичиг №3 2011 он
Зохиогч:  Ү.Пүрэвжав
Хамтран зохиогч: D. Badamkhand
Хэвлүүлсэн огноо: 2011-10-17
Хуудас дугаар: 267 - 276
Өгүүллийн хураангуй:
Хураангуй:
Монгол
улсын хэмжээнд хүнсний үйлдэрлэл эрхэлдэг 1400 гаруй аж ахуйн нэгжүүд ажиллаж
байна. Үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтүүдэд зөвхөн нян судлал , хор судлал, хүнд металл,
цацрагийн зэрэг үзүүлэлтээр хийсэн шинжилгээний дүнг үндэслэн чанар , аюулгүй
байдлын дүгнэлт гаргаж байгаа боловч тэдгээрийн үндсэн найрлагыг тодорхойлохгүй
байгаа нь нэмэлт бодист иж бүрэн баталгаажилт хийх бололцоогүй юм. Түүнчлэн хүнсний болон хүнсний нэмэлт ,
зохицууулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн , түүний найрлага дахь бодисуудын
агууламжийн бодит байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ өгөх лабораторийн
бааз бүрдээгүйгээс хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг үйлдвэрлэл ,
нийлүүлэлт , худалдаалалтын бүх шатанд бүрэн тогтоох боломжгүй байгаагаас
чанаргүй , шимт чанараа алдсан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхэд нөлөөлж
байгаа зэргийг үндэс болгон судалгааг явуулсан.