Хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлд үнэлгээний арга зүйг тусгасан байдал
Хэвлэлийн нэр: МУБИС, КМТС, ЭШБ №6
Зохиогч:  Б.Бадамсүрэн
Хамтран зохиогч: [Л.Мөнхтуяа:09.DID010],[Б.Золзаяа:09.DID030]
Хэвлүүлсэн огноо: 2014-04-24
Хуудас дугаар: 4
Өгүүллийн хураангуй: Багш бэлтгэх сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн уялдааг судлан, олон улсын багш боловсролын хөгжлийн чиг хандлага, өөрийн улс орны онцлог болон бусад хүчин зүйлтэй уялдуулж, “Мэргэжлийн дидактик” хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийж байна. Хөтөлбөрт суралцагчдын бие даан ажиллах чадварыг дээшлүүлэхийн тулд мэдээллийн эх сурвалж, нөөцтэй ажиллах, эрэл хайгуул хийх, мэдээлэлд боловсруулалт хийх замаар асуудлыг шийдвэрлэх, мэдлэг бүтээх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг тусгаж өгсөн. Үнэлгээг чадварт суурилсан, суралцагчийн ахиц дэвшлийг үнэлэх чанарын үнэлгээ, хамтын үнэлгээний хэлбэрүүдийг ашиглаж, суралцагч рубрик боловсруулж өөрийгөө үнэлэх үйл ажиллагааг түлхүү анхаарсан.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Рубрик