Student use of mobile devices in university lectures - Их сургуулийн оюутнуудын лекцийн хичээл дээрх мобайл төхөөрөмжийн хэрэглээ
Хэвлэлийн нэр: Australasian Journal of Educational Technology
Зохиогч:  Д.Норовсүрэн
Хамтран зохиогч: [С.Эрхбаяр:09.DID050]
Хэвлүүлсэн огноо: 2014-04-30
Хуудас дугаар: 415-429
Өгүүллийн хураангуй: Их сургуулийн оюутнууд лекцийн хичээлдээ мобайл төхөөрөмж ашиглах нь нэмэгдсээр байна. Энэ нь маргааныг үүсгэж цаашилбал зарим лекцүүдэд мобайл төхөөрөмжүүдийг хэрэглэхийг хориглох болсон байна. Лекцийн үед оюутнууд зөөврийн компьютерыг хэрхэн ашиглаж байгаа судалгаанууд байдаг хэдий ч мобайл төхөөрөмжүүдийг өргөнөөр хэрэглэж байгаа талаарх судалгаа ховор байдаг. Энэхүү судалгаагаар оюутнуудын мобайл төхөөрөмжийн хэрэглээ, оюутнууд яаж ашиглаж байгаа болон 1 цагийн лекцийн үед мобайл төхөөрөмж хэрэглэсэн идэвхтэй үйл бүрийн үргэлжлэх хугацааг судалж үзэхийг зорьсон юм. Судалгаанд Бонд Их Сургуулийн зургаан өөр салбарын нийт 74 оюутнууд оролцсон ба тэд лекцийн төгсгөлд мобайл төхөөрөмжийн хэрэглээний талаарх судалгааг өгсөн. Судалгаанд оролцоогүй оюутнуудаас бүрдсэн нэг фокус бүлэг судалгааны үр дүн дээр хөндлөнгийн баталгаажуулалтыг хийсэн. Судалгаанд оролцсон оюутнуудын 66% нь лекцдээ мобайл төхөөрөмжийг хэрэглэдэг гэсэн нь гол хариулт байсан ба тэдгээрийн 45% нь гар утас, 38% нь зөөврийн компьютер хэрэглэдэг гэж хариулжээ. Мобайл төхөөрөмжийн хэрэглээний дийлэнх нь лекцтэй хамааралтай болон идэвхтэй үйлүүд байсан байна.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Гадаад
Түлхүүр үг:Хавсаргасан файл:
Student use of mobile devices in university lectures-MN.pdf;
Student use of mobile devices in university lectures-EN.pdf;