Үнэлгээний журмын талаар их сургуулиудын оюутнуудаас авсан нэгэн судалгааны үр дүн.
Хэвлэлийн нэр: Боловсролын үнэлгээ
Зохиогч:  Б.Бадамсүрэн
Хамтран зохиогч: [Д.Норовсүрэн:09.PRG050],[Ц.Гэрэлтуяа:M.IT18],[С.Эрхбаяр:M.IT13]
Хэвлүүлсэн огноо: 2016-05-04
Хуудас дугаар: х125-129
Өгүүллийн хураангуй: Үнэлгээ нь
сургалтын үр дүнг хэмжих үндсэн арга хэрэгсэл бөгөөд түүнийг тооцоолон гаргах
дүрэм, хэрэглэх аргачлалыг агуулсан журмын тусламжтайгаар оюутан суралцагчдын сурлагын
амжилтыг үнэлж дүгнэдэг. Манай улсын их сургуулиудад хэрэглэгдэж буй оюутныг
үнэлэх журамд зааснаар оноо нь ирц болон идэвх (оролцоо), бие даалт, явцын
болон эцсийн шалгалт гэсэн хэсгүүдэд хуваагддаг боловч ерөнхий үнэлгээнд эзлэх
хувь хэмжээ нь ялгаатай байна. Энэхүү өгүүлэлд манай улсын томоохон их
сургуулиудын төлөөлөл болох МУБИС, МУИС, ШУТИС болон Их Засаг ОУ-ын ИС-д
хэрэглэгдэж буй үнэлгээний системийг харьцуулах, үнэлгээний систем нь тухайн
сургуулиудын оюутнуудын зүгээс хэр тохиромжтой гэж үзэж байгааг илрүүлэхийг
зорьсон юм.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #явцын шалгалт #үнэлгээ