Оюутны бие даалтын өнөөгийн байдлыг судалсан нь
Хэвлэлийн нэр: МУБИС, КМТС, ЭШБ №6
Зохиогч:  Б.Бадамсүрэн
Хамтран зохиогч: [Б.Золзаяа:09.DID030],[Ц.Нямсүрэн:09.NIS030],[Ц.Гэрэлтуяа:09.DID070]
Хэвлүүлсэн огноо: 2014-04-24
Хуудас дугаар: 5
Өгүүллийн хураангуй: Энэхүү ажлаар мэргэжлийн бус ангид судалдаг Мэдээллийн технологи, мэдээллийн систем (цаашид МТМС гэж нэрлэх)-1, 2 хичээлийн бие даалтын хүрээнд багш, оюутнуудад тулгарч буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг илрүүлэхийг зорьсон.
Мэргэжлийн онцлогт нь тохируулан бие даалтыг ямар хэлбэрээр өгөх нь илүү тохиромжтой вэ?, мөн тухайн хичээлийг илүү үр дүнтэй суралцагчдад ойлгуулахын тулд ямар арга зүй хэрэгжүүлж болох вэ? гэх мэт асуудлуудыг хөндсөн.
Дараах хоёр үндсэн зорилтын дагуу судалгааны боловсруулалт хийлээ.
Нэгдүгээрт, тулгарч буй бэрхшээлийн хувьд:
- МТМС - 1, 2 хичээлийг судалж буй оюутнуудын хувьд энэ хичээлийн бие даалтыг хийхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх ямар арга зам байж болох;
- МТМС - 1, 2 хичээлийг зааж буй багшийн хувьд гардаг хүндрэл, бэрхшээл түүнийг шийдвэрлэх ямар арга зам байж болох.
Хоёрдугаарт, хичээлийг бүрэн гүйцэд ойлгуулахын тулд:
- МТМС хичээлийг судалж буй оюутнууд тухайн хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд ойлгохын тулд ямар хэлбэр, агуулга, арга зүйгээр бие даалтыг хийвэл илүү үр дүнтэй байх вэ? гэдгийг илрүүлэх;
Багшийн хувьд, суралцагчдын бие даалтыг тухайн мэргэжлийн онцлогтой нь уялдуулан ямар хэлбэр, арга зүйгээр өгвөл илүү тохиромжтой болохыг гаргаж ирэх.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Бие даалт #үнэлгээ #бүтээгдэхүүн #орчин