Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Мэдээллийн график: Дижитал эриний харилцааны хэрэгсэл болох нь

Хэвлэлийн нэр: International Conference on Communication, Media, Technology and Design 09-11 May 2013 Istanbul – Turkey

Зохиогч:  Б.Чинзориг

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2013-05-11

Хуудас дугаар: 169 -174

Өгүүллийн хураангуй:

Мэдээллийн графикийг 1980 – аад оны сүүл үеэс эхлэн сэтгүүл зүйд хэрэглэж эхэлжээ. Энэ элементийг сонин, сэтгүүл, тайлан, захидал гэх мэт зүйлсийн алинд ч хэрэглэж болдог. Өнөөдөр мэдээллийн графикийн талаар цаг нэгэнт ирээд байна. Үүнээс гадна дижитал эрин бий болж, хүмүүсийн амьдарлын хэв маяг хувиран өөрчлөгдөж, мэдээллийг түргэн шуурхай, хялбар байдлаар авдаг болжээ.  Хүмүүс гарчиг болон графикаас /зураг, график, диаграм гэх мэт/ мэдээлэлийг олж авах сонирхолтой болсон байна. Энэ нь аль болох бага цаг зарцуулан их мэдээлэл авахыг илүүд үздэг болсонтой холбоотой. Зарим тохиолдолд мэдээллийг зураг, текст гэх мэт зүйлс ашиглан хүргэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс гурван хэмжээст эффект ашигласан мэдээллийн графикийг  хэрэглэн уншигчдад мэдээллийг хүргэх нь чухал юм. Зарим тохиолдолд уншигчидад  мэдээллийг хурдан шуурхай олж авч,  харилцан ойлголцоход төвөгтэй байдал учирж байна.

Энэ өгүүлэлд мэдээллийн графикийн түүх, ач холбогдол, үр ашиг, хэрхэн бэлтгэх арга зүйн талаар танилцуулж, мэдээллийн графикийг бий болгох асуудлын талаар дурьдсан болно.