Үүлэн тооцооллыг МУБИС-ийн сургалтын хөтөлбөрт хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын судалгааны дүнгээс
Хэвлэлийн нэр: МУБИС-ийн эрдэм шинжилгээний Лавай сэтгүүл No10
Зохиогч:  Ч.Долгоржав
Хамтран зохиогч: [Д.Норовсүрэн:09.PRG050],[С.Эрхбаяр:09.DID050]
Хэвлүүлсэн огноо: 2013-05-08
Хуудас дугаар: 73-75
Өгүүллийн хураангуй: Технологийн эринд аль болох шинэ, дэвшилтэт, өртөг багатай замаар боловсролын үйлчилгээг чанартай хүргэсээр байх нь дээд боловсролын байгууллагуудын хувьд дэлхий дахинаа тулгамдсан асуудал болоод байна. Шинэ цагийн багш нараас технологийн дэвшил ашигласан, хялбар замаар хамтран ажиллах, суралцах, туршлагаа хуваалцахыг нийгэм шаардаж байна. Тиймээс боловсролын салбарын хөгжил, багш бэлтгэх үйлсэд манлайлан оролцох үүрэгтэйн хувьд МУБИС нь багш мэргэжилтний хамтын ажиллагааг дэмжсэн орчин үеийн шинэ технологиудаар төгсөгчдөө цэнэглэж байх хэрэгтэй билээ. Энэ бүхэнд үүлэн тооцооллыг ашиглаж болох МУБИС үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар гаргасан судалгааны үр дүнгээс бид танилцуулж байна.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #МТМС #сургалтын хөтөлбөр #Үүлэн тооцоолол