Орчуулгын хэл шинжлэлийн асуудалд
Хэвлэлийн нэр: МУБИС,НХУС -ийн Эрдэм шинжилгээний бичиг
Зохиогч:  Ц. Мөнх-Ундар
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-04-05
Хуудас дугаар: 9
Өгүүллийн хураангуй:
Орчин үед
орчуулга нь хэл шинжлэлтэн төдийгүй, мэргэжлийн болон сайн дурын орчуулагч,
хэлний багш нар мөн түүнчлэн төрөл
бүрийн мэргэжилтэнгүүдийн хувьд асар чухал
үйл ажиллагаа болоод байна. Эдгээр бүхий л салбарын мэргэжилтэнгүүд өгүүлэл
орчуулан, ном бичсээр байна. Олон хэл
шинжлэлтэн орчуулга өөрөө хэл шинжлэлийн судалгааны зүйл болохыг хүлээн
зөвшөөрдөг бөгөөд энэ онол бий болсоор удаж байна, ийм судалгааны зорилго
нь орчуулгын хэл шинжлэлийн онолыг хөгжүүлэхэд
оршино. Манай
хэлний мэргэжилтнүүд зохиол бүтээлдээ: database-ийг хэлний хөмрөг, хэрэглэгдхүүн,өгөгдлийн сан гэх мэтээр нэрлэж байгаа
хэдий ч,
нэгдсэн саналд хүрч хараахан чадаагүй байгаа энэ үед бид орчуулгын зарим тольд
энэхүү үгийг хэрхэн орчуулсан талаар жишээ татан тайлбарлахыг хичээсэн юм.
Тухайлбал Д.Алтангэрэлийн “Англи-Монгол толь”-д data: 1. Мэдээ, тоо
баримт. 2. Өгөгдөл. 3. Компьютерээр боловсруулсан буюу хадгалсан мэдээлэл;
base: 1. Суурь. 2. Үндэс суурь. 3. Бааз гэж
тайлбарлаад database-ийг өгөгдлийн сан хэмээн
орчуулсан байна. Иймд энэхүү үгийг хэл шинжлэлийн салбарт хэрхэн орчуулж
хэрэглэвэл оновчтой вэ? Бидний бодоход “Хэлний хөмрөг хэрэглэгдхүүн, өгөгдлийн сан” хэмээн орчуулж болох мэт
санагдана. Материалын сан гэдэг нь хэлний материалыг хадгалах сан буюу
мэдээллийн хөмрөг юм.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #цахим хэл шинжлэл #Орчуулгын хэл шинжлэлийн онол #орчуулгын онол