Эссэ бичихэд анхаарах зүйлс
Хэвлэлийн нэр: Д.Нямжав. Н.Нарантуяа. Гадаад хэл заах арга зүйн онол, хэрэглээ.
Зохиогч:  Д.Өлзийжаргал
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-08-15
Хуудас дугаар: хуудас 119-121
Өгүүллийн хураангуй: Англи хэл дээр эссэ бичихэд анхаарах зүйлсийн талаар энд өгүүлсэн бөгөөд эссэ нь хавчуургатай талхтай зүйрлэж үзэхэд ижил юм. Учир нь Эссэ нь 3 хэсгээс бүрддэг бол хавчуургатай талх ч мөн 3 хэсгээс бүрддэг. Оршил хэсэг болон дүгнэлтийг нь хоёр талынх нь талх гэж үзвэл голын хамгийн амт шимтэй зүйлийг нь гол үндсэн хэсэг гэж авч үзэж болно. Хавчуургатай талхны аль нэг хэсэг байхгүй бол тэр нь хавчуургатай талх биш болдогтой адил эссэний аль нэг хэсэг байхгүй бол эссэ биш болно.Оршил нь эссэнд юун талаар өгүүлэх тухай байдаг бол дүгнэлт нь юу хийсэн гэдгээ бичнэ.Ойролцоогоор оршилд 3 өгүүлбэр байдаг ба баримт нотолгоо шаардсан эссэнд гол төлөв одоо үеийн байдлыг дурьдаад цаашид эссэндээ юуг тусгах талаар бичдэг. Харин гол хэсэг нь 2-3 догол мөр байна. 1 догол мөрд 3-4 өгүүлбэр байна.Догол мөр болгонд 3-5 өгүүлбэр байдаг.Дүгнэлт нь эссэг төгсгөж байгаа хэсэг бөгөөд юу хийсэн, юуг харуулсан тухайгаа бичдэг.
Эссэг бичих 5 үе шат байна:1/ Эссэг унших 2/Доогуур нь зурах 3/Санаагаа гаргах 4/ Засаж юу бичихээ шийдэх 5/ Бичих үйл ажиллагаа...
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #5 үе шат #Оршил хэсэг #дүгнэлт #гол ҮНДСЭН хэсэг #эссэ бичих арга зүй