Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Багшийн үнэлгээ оюутны сурах үйл явцад нөлөөлөх нь

Хэвлэлийн нэр: МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн ЭШХ-ын илтгэлийн эмхтгэлүүд

Зохиогч:  Т.Чанцалдулам

Хамтран зохиогч: [Б. Наранцэцэг :99.EDS040]

Хэвлүүлсэн огноо: 2013-04-25

Хуудас дугаар: 28-32

Өгүүллийн хураангуй:

Хураангуй:

Сэтгэл зүйчдийн судалж тогтоосноор хүн болгонд мэддэг чаддаг болон хийж бүтээсэн зүйлээ өөрөө үнэлэхийн хамт бусдаар үнэлүүлэх, урмын үг сонсох хэрэгцээ угаас байдаг байна. Суралцагчдад мөн адил ийм хэрэгцээ байдаг учир түүнийг урамшуулснаар сурах идэвхийг нэмэгдүүлэх боломжтой юм.[1]

         Суралцагчийг үнэлэх нь явцуу утгаараа сургалтын явцад болон төгсгөлд түүний эзэмшсэн мэдлэг, чадвар төлөвшилд юу нь зөв бүрэн гүйцэд байгаа, ямар ахиц өөрчлөлт гарсныг хянаж, эдгээрт ямар нэг буруу зүйл илэрвэл тэр дор нь засч залруулан зөв болгох, дутуу зүйл байвал бүрэн гүйцэд болгох чиглэл зорилготой багш суралцагчийн хийх үйлдлүүд байдаг. Нөгөө талаас энэ үйл явцдаа суралцагчийг үнэн бодит үнэлэх нь түүний сурлагын амжилт, хичээл зүтгэл, идэвх оролцоотой шууд хамааралтай байдлыг илрүүлэх явдал юм.      



[1] Ш. Ичинхорлоо, Сургалтын онол, хэрэглээ