Монгол уламжлал алдагдаж буй байдал нь гэр бүл төлөвлөлтөнд сөргөөр нөлөөлж байна
Хэвлэлийн нэр: Архангай амьдрал сонин
Зохиогч:  Б. Наранцэцэг
Хамтран зохиогч: [Т.Чанцалдулам :99.EDS050],[М.Чимгээ :99.EDS060]
Хэвлүүлсэн огноо: 2014-04-11
Хуудас дугаар: №14 2 дугаар хуудас
Өгүүллийн хураангуй:
Залуучууд
бид өвөг дээдсээс уламжлан ирсэн асар их өв уламжлал соёлын түүхтэй билээ.
Түүний нэгээхэн хэсэг нь насан туршийн ханиа зөв сонгох явдал бөгөөд өнөөгийн нийгмийн
тодорхойлж буйгаар гэр бүл төлөвлөлт юм. Хэнтэй
танилцаж, хэнтэй амьдарч ямар шийдвэр гаргах нь хувь хүний асуудал бөгөөд анхны харцаар дурлаж түүнтэйгээ сайн таньж
мэдээгүй байж нийлж нэг гэрт орон үр хүүхэдтэй болох явдал өнөөгийн залуусын
нийтлэг дүр төрх болжээ. Өөрөөр хэлбэл Эцэг
эх, ах дүүгээ танилцуулагүй, удам судрыг нь төдийлөн сайн мэдэхгүй хэн нэгэнтэй
үерхэн дасаж төлөвлөлтгүйгээр гэр бүл болж байна. Гэр бүл төлөвлөлт гэдэг нь
өөрсдийн эдийн засгийн бололцоонд үндэслэн хэзээ хань ижилтэй болох, хүүхэд
төрүүлэх үйл явцаар тодорхойлогддог ойлголт юм. Өөрөөр хэлбэл ирээдүйгээ бүрэн
баталгаатай болгож байж гэр бүлтэй болох үйл явц юм. Залуусын
гэр бүл болох явцыг иргэдээс тодруулахад дараах байдлаар хариулт өгчээ.
Судалгаанд нийт 60 иргэн санамсаргүйгээр
сонгогдон оролцсон бөгөөд тэдгээрийн 63 % нь залуусын гэр бүл төлөвлөлтийн
талаарх ойлголт мэдлэг тутмаг, гэр бүлд тулгарах наад захын асуудал болох
хүүхэд хүмүүжүүлэх, эхнэр нөхөрийн үүргийн хуваарлалт ажлын ачаалал зэргийг
зохицуулж чаддаггүй байдлаас болоод 30%
нь гэр бүл салах, мөн эхнэр нөхрийн
сэтгэл өөр хүнд татагдах байдал байна гэж үзжээ. Энэхүү үйл явц нь хэдийгээр хувь хүний асуудал
хэдий ч дээрх тохиолдол нь гэр бүлийн амьдралын шалгуур болох олон асуудлуудыг
дааж чадахгүй үл ойлголцох, салж сарних, үр хүүхдээ өнчрүүлэх, гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэгдэх зэрэг олон эрсдэлтэй алхамыг дагуулж байна. Бидний эцэг эх, өвөө эмээ нар өвөг дээдэс, эхнэр нөхрөө хүндлэх, ёс
заншлаа дагах, гэр бүлийн нэр төр, эцэг өвгөдийнхөө удам угсааг сэвтүүлэхгүй байхыг
юу юунаас ч илүүд
үздэг байсан. Мэргэдийн сургаалд “ Сүү авах хүн өнгийг
нь хардаг, Хүн авах хүн удмыг нь хардаг” мөн “ Бүтэлгүй үрээс удам тасрах,
Итгэлгүй зангаас нөхөр холдох ” гэх мэргэн сургаалаар үр хүүхдээ сургаж ирсэн
уламжлал нь гэрлэх гэж буй хүнээ судлан
таарч тохирч буй байдлыг харгалзан үздэг байжээ. Үүнд: гэрлэх гэж буй хүнийхээ.