Монгол дахь Япон цэргийн олзлогдогсод /1945-1947/
Хэвлэлийн нэр: Шинэ зууныг угтсан Монгол, Япон
Зохиогч:  Я.Шийлэгмаа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-09-19
Хуудас дугаар: 80-88
Өгүүллийн хураангуй:
Монгол, Японы ард
түмний түүхийн нэн сургамжтай, заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд
хэцүү амьдралын нэгээхэн зурвас үе нь монгол дахь япон цэргийн олзлогдогсдын
түүхийн асуудал байлаа. “Япон цэргийн олзлогдогсод” эсвэл “эрх чөлөөгөө
хасуулагчид, баривчлагсад“ гэх үг хэллэгийн тухайд монгол, орос хэл дээрх ном
зохиолуудад ихэвчлэн “Япон цэргийн олзлогдогсод” хэмээн бичигдсэн байдаг
боловч, Японы ном зохиолуудад “эрх чөлөөгөө хасуулагчид, баривчлагсад“ гэсэн
үгийг хэрэглэсэн нь бий. Сүүлд дурдсан
хэллэгийн хувьд зөвхөн цэрэг төдийгүй энгийн ард иргэд ч олзлогдсон гэдэг
утгаараа “олзлогдогч” буюу “prisoners” гэсэн нэршлийг ашиглаж болохгүй гэсэн санал байдаг ч энэхүү
илтгэлд ашигласан эх сурвалж, материалаас шалтгаалаад “япон цэргийн
олзлогдогсод” хэмээх хэллэгийг ашигласан болно.