Мексик дэх япон хэл суралцагчдын онцлог (Итгэл үнэмшилийн (Belief) судалгааны үр дүн)
Хэвлэлийн нэр: “Япон хэлний боловсролын судалгааны сэтгүүл” Япон сан Дугаар №10
Зохиогч:  Д. Бурмаа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-04-01
Хуудас дугаар: 23-38
Өгүүллийн хураангуй:
Энэ
судалгаагаар Мексикийн анхан шатны япон хэл суралцагчдын дээшлүүлэхийг хүсч
байгаа хэлний чадвар, хэрэглээний чадамж болон тэдний хэл сонирхох сонирхол,
хэл сурах сэдэл тэмүүлэл (цаашид итгэл
үнэмшил гэх), тэдгээрийн онцлогийг авч үзсэн. Дээшлүүлэхийг хүсч буй хэлний
чадварт харилцан яриа хамгийн их хувийг эзэлнэ гэдгийг төсөөлж байсан боловч,
түүний хэр хэмжээ болон харилцан ярианаас бусад хэлний хэрэглээний чадвараа нэмэгдүүлэх
хүсэл нь газар нутаг хийгээд сургуулиасаа хамаараад өөр өөр байсан. Итгэл
үнэмшилийн судалгаагаар хичээлийн болон хичээлийн бус цагаас үл хамаарч японоор
ярих, харилцахыг хүсч байсан ба өөрөөр хэлбэл сонсох, ярих үйл ажиллагаанд
дуртай, харин үгийн сан, уншлага гэх мэт үйлийн судлагдахуундаа үсэг ашиглаж
сурахыг зорих нь харьцангуй бага байгаа байдал илэрсэн. Мөн хэлний сургалтанд
өөдрөг үзлээр (хөнгөн) хандаж байсан бөгөөд шууд багшаар заалгахыг хүсэж байгаа
байдал илэрсэн. Мексикт
сүүлийн жилүүдэд эрэлт ихсээд байгаа аман болон бичгийн орчуулагч, япон хэлний
багш гэх мэт япон хэлээр ажиллахад шаардагдах чадвар эзэмшихийн тулд сургалтын
үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн зэрэгцээ багш нь суралцагчийн
хүсэл сонирхолыг харгалзсан, тэдний онцлогийг тусгасан сургалт явуулах
шаадлагатай байна.