Сагсан бөмбөгчдийн хурдыг хөгжүүлэх арга зүй
Хэвлэлийн нэр: УБТС-ийн Эрдэм шинжилгээний бичиг
Зохиогч:  Д.Уранмандах
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-05-01
Хуудас дугаар: 145-147
Өгүүллийн хураангуй: Сагсан бөмбөгийн өсвөр үеийн тамирчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, тэр дундаа уг спортод зайлшгүй чухал болох хурдны чанарыг сайжруулах нь ирээдүйд өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү судалгааны ажил маань 14-16 насны өсвөрийн сагсан бөмбөгчдийн хурд, хурдатгалын чадвар, дээд хурдыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалт-дасгалжуулалтын оновчтой арга зүйг боловсруулахад чиглэгдэнэ. Хурд гэдэг нь хөдөлгөөнийг нэгж хугацаанд дээд зэргийн хурдаар хариу үйлдэл үзүүлэхийг хэлнэ. Иймд өсвөрийн сагсан бөмбөгчдийн хурдны чанарыг дээшлүүлэх нь багш, дасгалжуулагчдын нэн тэргүүний тулгамдсан асуудлын нэг билээ.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Булчингийн хүч #Хурд #Хариу үйлдлийн хурд #Хурдатгалын чадвар