Нэвтрэх хэсэг Нэвтрэх
“МУБИС- КМТС”-ийн компьютер программ хангамжийн сургалтын төлөвлөгөөг бусад их сургуулиудын төлөвлөгөөтэй харьцуулсан судалгаа,түүний үр дүн

Хэвлэлийн нэр: МУБИС-КМТС Эрдэм шинжилгээний бичиг №6

Зохиогч:  Б.Норжинбуу

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2014-04-24

Хуудас дугаар: 91-94

Өгүүллийн хураангуй:

Мэдээлэл харилцаа холбооны технологи хөгжихийн хирээр манай улсад компьютерийн программ хангамжийн мэргэжилтэн бэлтгэх, энэ чиглэлээр ажиллах боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлага гарсан. Анх 1982 оноос эхлэн  МУИС-МКС энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ба одоогийн байдлаар  МУИС-МКС, ШУТИС-КТМС, МУБИС-КМТС гэх мэт улсын их сургуулиуд, болон хувийн дээд сургуулиуд мэргэжилтэн бэлтгэж,  жил бүр энэ мэргэжилээр олон зуун төгсөгч төгсөж байгаа билээ.

МУБИС КМТС-ийн хувьд компьютер программ хангамж мэргэжилээр 2012 оны хичээлийн жилээс элсэлт авсан ба одоогийн байдлаар КПХ-ийн 2 анги, нийт 55 оюутансуралцаж байна.

Энэхүү судалгаа нь МУБИС-КМТС компьютерийн программ хангамж мэргэжлийн бакалаврын  4 жилийн сургалтын төлөвлөгөөг МУИС-МКС компьютерийн программ хангамж, ШУТИС-КМТС компьютерийн программ хангамж мэргэжлийн бакалаврын сургалтын төлөвлөгөө, стандарттай харьцуулаж,  түүний давуу тал болон сайжруулах шаардлагатай зүйлийг илрүүлэхэд чиглэн хийгдэж байгаа болно.