Хүндийн хүчийг нээхүй
Хэвлэлийн нэр: ХААИС-ийн БУС-ийн Байгалийн шинжлэл сэтгүүл. №6.
Зохиогч:  Т.Уламбаяр
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-05-20
Хуудас дугаар: 101-105
Өгүүллийн хураангуй: Ньютон Галлилейн туршлагаас ургуулан сэтгээд динамикийн тулгуур хуулиудаа нээсэн юм. Хуулиараа биеийн хөдөлгөөний төлөв хувирч хурдатгал авах шалтгаан бол хүч мөнийг тогтоочихоод, Галлилейн туршлага нь нэгэн "далд" хүчний үйлчлэлээр бие газар руу хурдсан унаж байгааг нотолсныг мэдэрчээ. Тэгээд тэр хүчийг нээж, хүндийн хүчний орон дахь хөдөлгөөний жам-математикт суурилсан тэгшитгэл гаргажээ. Мөнх бус Орчлонгийн аливаа бүрдэл юмсын төлөв байдлын хувирах гол шалтгаан нь болсон 4 тулгуур хүчний нэг таталцлын хүчийг ийнхүү анх илрүүлсэн нь физикийн хийгээд бүхий л шинжлэх ухааны туршлагаас соёолон бүрэлдэж, улмаар математик суурьтай онолын сэтгэлгээ болон цэгцрэх хөгжих замыг гаргасан юм. Энд гарын доорх олон физикийн загварт тооцоот туршилт, мөн сэтгэлгээний хүчээр хүндийн хүчний язгуур зүй тогтлыг сурагчдаар нээлгэх арга барилыг дэвшүүлэв.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Хүндийн хүч #Галлилей