ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЭРХ ЧӨЛӨӨТ БАЙДЛЫН ТУХАЙ
Хэвлэлийн нэр: Хууль дээдлэх ёс
Зохиогч:  Э. Чулуунцэцэг
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-09-23
Хуудас дугаар: 109-116
Өгүүллийн хураангуй: Шинжлэх
ухааны үнэн бодит мэдлэг бүтээх нь их сургуулийн хамгийн гол үүрэг мөн. Энэ
үүргээ гүйцэтгэхийн тулд их сургууль хэмээх вант улсад бие даасан байдлыг
бүрдүүлэх нь чухал юм. Их сургуулийн хараат бус, бие даасан байдлыг
бүрдүүлэхийн тулд удирдлага, санхүүжилт, их сургуулийн профессор, багш нарын нийгэм, эдийн засгийн баталгаа,
эрдмийн эрх чөлөөт байал
зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс Монгол улсад их сургуулийн хараат
бус байдлыг бий болгох, эрдэм шинжилгээний үнэн бодитой судалгаа шинжилгээ хийх, үр дүнг нээлттэй тайлагнах үүргээ бүрэн гүйцэтгүүлэхийн тулд
эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй бологох нь зүйтэй юм.