Нэвтрэх хэсэг Нэвтрэх
БАГА БОЛОВСРОЛЫН МАТЕМАТИК ДИДАКТИКТ ЦАХИМ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ ТУРШИХ НЬ

Хэвлэлийн нэр: МУБИС-ийн КТМС-ийн ЭШ-ний эмхтгэл №5

Зохиогч:  Г.Уртнасан

Хамтран зохиогч: [Т.Уламбаяр:09.PRG040],[Б.Золзаяа:09.DID030],[Б.Түмэнцэцэг:8000944],[Ц.Гэрэлтуяа:09.DID070],[Д.Энхцэцэг:10.DEA100]

Хэвлүүлсэн огноо: 2013-04-30

Хуудас дугаар: 5

Өгүүллийн хураангуй: БАГА БОЛОВСРОЛЫН МАТЕМАТИК ДИДАКТИКТ ЦАХИМ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ ТУРШИХ НЬ Г.Уртнасан1, Т.Уламбаяр2, Б.Түмэнцэцэг3, Б.Золзаяа1, Ц.Гэрэлтуяа1 1МУБИС, КМТС, Информатикийн Дидактикийн тэнхимийн багш, 2МУБИС, КМТС, Программчлалын тэнхимийн багш 3МУБИС, БС, Байгалийн Ухааны тэнхимийн багш Хураангуй МХТ-ийг аль ч түвшний сургалтад ашиглах асуудал нь “Багшийн МХТ-ийн чадвар”-аас хамааралтай болох нь туршлагаас харагдаж байгаа билээ. ЮНЕСКО-оос гаргасан “Багшийн МХТ-ийн чадварын зөвлөмж (UNESCO ICT CFT)1”-д “МХТ-ийг ашиглах нь”, “Мэдлэг эзэмших нь”, “Мэдлэг бүтээхүй” гэсэн гураван хандлагын дор багшийн ажлын хамрах хүрээг багтаасан “бодлого, хэтийн зорилго”; “хөтөлбөр, үнэлгээ”; “арга зүй”; “МХТ”; “байгууллагын удирдлага”; “багшийн мэргэжлийн хөгжил” гэсэн зургаан бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр МХТ-ийн чадамжийг тодорхойлон тусгасан байна. Энэхүү зөвлөмжийн “Мэдлэг эзэмших нь” хандлагын хүрээнд “Багшийн практик үйл ажиллагаа” модульд “Мэдлэгээ ашиглах” чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн судалгааны ажлыг хийж байна. Тэхээр багш заавал МХТ ашиглан цахим хэрэглэгдэхүүн өөрөө боловсруулах биш бэлэн боловсруулсан материал ашиглан хичээл зааж болно. Түлхүүр үг: бага боловсрол, мэдээлэл харилцааны технологи (МХТ), Тоо тоолол, Геометр, Магадлал статистик, Алгебр Судалгааны ажлын үндэслэл: Боловсролын Үнэлгээний төвөөс 2008 онд “Бага боловсролын математик, унших чадварын үндэсний үнэлгээ”-г үндэсний хэмжээнд зохион байгуулсан байдаг. Уг судалгаанд хамрагдсан сурагчид “Багш тань хичээлээ сайн заадаг уу? гэсэн асуултад “Багш математикийн хичээлээ сайн заадаг” гэж 99,2 хувь нь, “Математикийн хичээлээр эзэмшсэн мэдлэг цаашид сурахад хэрэг болно” гэж 96,9 хувь нь хариулжээ.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #мэдээлэл харилцааны технологи (МХТ) #Алгебр #бага боловсрол #Магадлал статистик #Геометр #Тоо тоолол

Хавсаргасан файл:

urtnasan0304@yahoo.com

Өгүүлэл нэмсэн: Г.Уртнасан