Агли хэлний бичих чадварыг хөгжүүлэх
Хэвлэлийн нэр: МБДС "Их дээд сургуулийн мэргэжлийн Англи хэлний сургалтын хөгжил"
Зохиогч:  Ц.Анхныбаяр
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-03-25
Хуудас дугаар: 166-171
Өгүүллийн хураангуй:
Мэдээлэл харилцааны технологи өндөр хөгжсөн нийгэмд ажиллаж амьдарч байгаа багш бидний
хувьд суралцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн төрөл бүрийн сургалтын арга, хэлбэрүүдийг ашиглах, турших боломж өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэхүү өгүүлэлдээ би цахим орчин ашиглан Англи хэлний бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан ажлын туршлагаасаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж, та бүхний санал зөвлөгөөг сонсох зорилгоор бичлээ. Иймэрхүү цахим хэлбэрийн төрөл бүрийн нээлттэй ажил явуулснаар суралцагчдын бүтээлийг зөвхөн багш уншиж
үнэлэлт дүгнэлт өгөх төдийгөөр хязгаарлагдалгүй, суралцагчид үе
тэнгийнхэндээ өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдаас санал шүүмж авч
сурах, бусдын үзэл бодлыг
мэдсэнээр хамтран ярилцах, бусдын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, тэрхүү
өөрийн гаргасан үнэлэлт дүгнэлтээ бусдынхтай харьцуулж үзэх зэрэг
олон давуу талтай болох нь харагдсан билээ.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #хугацаа #зарчим #оролцогч #хэлэцүүлэг #үгийн нөөц #төсөл