Англи хэлний бус ангийн оюутнуудад идэвхгүй хэвийг заах асуудалд
Хэвлэлийн нэр: ЭШБ №7
Зохиогч:  Д.Өлзийжаргал
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2018-05-08
Хуудас дугаар: 112-115
Өгүүллийн хураангуй: Бид өөрсдөө хичээл заахдаа оюутнуудад идэвхгүй хэв дээр өгүүлбэр зохиолгодог. Үүнийг бид багш нараасаа ч сонссон, өөрсдөө ч ингэж зааж ирсэн.
Хэдий чинээ идэвхгүй хэвийг заахаас зайлсхийнэ төдий чинээ бид бодит зүйл гэдгийг ойлгож ирсэн. Идэвхгүй хэв гэдэг маань арай өөр зүйл юм. Англи хэлтэн хүмүүс бичгийн болон ярианы хэлэнд идэвхгүй хэвийг ямар ч бодлогогүйгээр төвөгшөөлгүй хэрэглэж байдаг болохоор бид үйл үгийн идэвхгүй хэвийг оюутнууддаа зааж сургахаас өөр аргагүй болдог. Хэрэв та идэвхгүй хэвийг заахад бэлэн болсон бол таван энгийн алхамыг мэдэж байх ёстой: 1/ Идэвхтэй хэв дээр буй өгүүлбэрийн бүтцийг ойлгох. 2/ Тусагдахууныг өгүүлэгдэхүүний үүргээр хэрэглэх. 3/ Үйл үгийг өөрчлөх. 4/ Үйлийн эзнийг оруулбал "by" холбоосыг ашиглах. 5/ Идэвхгүй хэвийг хэрэглэх. Энэхүү таван алхамыг заагаад өгчихвөл оюутнууд маань идэвхгүй хэвийг ашиглаж чаддаг болно.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг:
#үйлийн эзэн
#үгийг өөрчлөх
#тусагдахуун
#идэвхгүй хэвийг заах асуудал
#5 энгийн алхам
#өгүүлбэрийн бүтэц