“Бага ангийн хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэх нь”
Хэвлэлийн нэр: Боловсрол судлал боловсролын хөгжлийн онол, аргазүйн сар тутмын сэтгүүл
Зохиогч:  Д.Баярлах
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-10-14
Хуудас дугаар: 42-45
Өгүүллийн хураангуй: Бид аливаа зүйлийг үнэн сэтгэлээсээ, бүтээлчээр, ямар нэг арга хувилбараархийсэн зүйл сэтгэлд үлддэг. Үүнтэй адил бага насанд нь биеийн тамирын боловсролд хөдөлгөөний эвсэл олгох асуудал чухлаар тавигддаг. Идэвхтэй бүтээлч хөдөлгөөн хөдөлгөөний хязгаарлалтыг багасгаж, хөгжилтэй цовоо, зохицол мэдрэмж, амжилттай суралцахуй, нөхөрсөг хамтач байдлыг бүрдүүлдэг. Ялангуяа бага насны хүүхдүүдэд тоглоомын аргаар сургалтаа зохион байгуулах нь сургалтын илүү идэвхтэй орчинг бүрдүүлэх хүчин зүйл нь юм. Идэвхтэй хөдөлгөөн, тоглоомын аргууд нь зөвхөн хөгжилтэй цовоо сэргэлэн байдлыг бий болгодог төдийгүй, санаандаа ургуулан дууриан тоглох, дасгалыг гүйцэтгэх чадвар, бүтээлчээр асуудлыг шийдэх, хэмнэлттэй байх, багаар ажиллах, мэдрэмжтэй байх, анхаарал, төвлөрөл, тэнцвэр болон онолын чиглэлийн хүнд шалгавар, сорилыг гүйцэтгэхэд сэтгэл санааны хүч, тулгуур болдог. Дасгал сургуулилт нь идэвхтэй хөдөлгөөнийг бий болгодог. Багш та өдөр тутам хүүхдүүдтэйгээ наргиан хөгжөөнтэй, үнэн сэтгэлээсээ тоглож наадан идэвхтэй хөдөлгөөнийг бий болгож чадваас хүүхдүүд тань илүү хүч энергитэй, итгэлтэй байж, суралцах идэвх нь дээшилдэг.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #багшийн хандлага. #хөдөлгөөний чадвар #насны онцлог #хөдөлгөөнт тоглоом #Хөдөлгөөний эвсэлХавсаргасан файл: