Хүн ба байгаль хичээлийн арга зүйн шийдэл
Хэвлэлийн нэр: "Очир пресс" ХХК
Зохиогч:  Ц.Пагмасүрэн
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-12-10
Хуудас дугаар: 103
Өгүүллийн хураангуй: Хураангуй Сүүлийн жилүүдэд үйлийн судалгааг боловсролын салбарт өргөн
хэрэглэж байна. Үйлийн судалгаа нь сургалтын практикт тохиолддог өдөр тутмын,
бодит асуудлуудыг шийдвэрлэх, суралцагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэх арга
замуудыг эрж хайх зорилгоор голдуу хэрэглэгддэг. Би МУБИС-д байгаль шинжлэл заах
арга зүйн хичээлээр хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүйг оюутнуудад ойлгуулах
зорилгоор бага ангийн байгалийн ухааны хичээлийн агуулга, арга зүйн хувилбарыг
боловсруулан туршсаар ирсэн нь үйлийн судалгаа юм. Энэ удаа 2014 онд Соронзон,
Усны төлөв байдал түүний шилжилт, Одот тэнгэр, Өсөлт хөдөлгөөн зэрэг сэдвээр
хийсэн үйлийн судалгааг танилцуулж байна. Судалгаанд
МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн гуравдугаар курсын
Биологи-байгаль шинжлэл, Хими-байгаль шинжлэл, Газарзүй-байгаль шинжлэлийн 100
орчим оюутан хамрагдсан бөгөөд судалгаа нь зөвхөн мэргэжлийн дидактикийн
хичээлийн хүрээнд хийгдсэн болно. Судалгаанд оюутнуудын заасан дөрвөн бүлэг
сэдвийн 40 орчим хичээлийн ажиглалт, хэлэлцүүлгийн тэмдэглэл, оюутнуудын
боловсруулсан ээлжит хичээлийн хөтөлбөрүүдэд хийсэн анализийн хуудсыг ашигласан
бөгөөд чанарын судалгааны аргыг голчлохын зэрэгцээ зарим нэг тоон анализ хийсэн.
Судалгааны явцад оюутнууд хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүйн шийдлүүдийг бүрэн
ойлгон амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэдний багшлах арга зүй маш хурдан
сайжирч байгаа нь ажиглагдсан. Хичээлүүдийг оюутан оюутандаа зааж турших
байдлаар хийгдсэн нь бодит байдлаас зөрүүтэй байж болох хэдий ч багш нарын
мэргэжил дээшлүүлэх сургалтанд энэ арга зүйг ашиглавал үр дүнтэй байх магадлал
байна. Тиймээс багш нарын сургалт семинарыг бодит нөхцөлд нь ойртуулж, багш нарт
хичээл зааж үзүүлэн ярилцах байдлаар зохион байгуулах нь тэдний мэргэжлийн
хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд өгүүллийн хураангуй
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: