Хөнгөн атлетикийн спортод өсвөрийн тамирчдыг сонгон авахад хүн хэмжилтийн үзүүлэлтүүдийг ашиглах нь
Хэвлэлийн нэр: Биеийн тамирын боловсрол спортын дасгалжуулалтын онол арга зүйн хөгжил
Зохиогч:  Г.Батцэцэг
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-10-12
Хуудас дугаар: 102
Өгүүллийн хураангуй: Орчин үед спортын
мэргэжилтэн, дасгалжуулагчид сонголтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр
явуулж, эхлэн хичээллэгчээс олон улсын хэмжээний мастер хүртэл аажмаар
бэлтгэхийг гол болгон үзэж байна. Хөнгөн атлетикт тамирчныг сонгох үйл
явц нь тамирчны төрөлхийн авъяасын загварчлал ба урьдчилан таамаглал
явуулахгүйгээр хийгдэх боломжгүй юм.
Үүнийг үндэслэн тамирчныг сургах болон түүний авъяасыг хөгжүүлэхийн тулд
тухайн тамирчны боломжийг тодорхойлох хүчин
зүйлүүдийг судлан, загварыг урьдчилан гаргасан байх шаардлагатай. Хөнгөн атлетикт
өсвөрийн тамирчдын сонголт нь гурван үе шатаас тогтдог. 1-р шат – урьдчилсан,
2-р шат – завсарын, 3-р шат – төгсгөлийн. Эдгээр шат бүрийн сонголтын
шалгууруудад хүн хэмжилтийн үндсэн үзүүлэлтүүд, эрүүл мэндийн үзүүлэлтүүд,
биеийн бүтэц, хөдөлгөөний чадваруудыг харгалзан үзнэ.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #тамирчин #хүн хэмжилт (антропометр) #өсвөрийн тамирчдын сонголт. #Түлхүүр үг: Спорт #хөнгөн атлетик