Буддын философи дахь хүний тухай асуудалд монгол сэтгэгчдийн хийсэн тайлбар
Хэвлэлийн нэр: Философи, эрх зүйн боловсрол
Зохиогч:  Б.Өлзийсайхан
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-09-23
Хуудас дугаар: 47-59
Өгүүллийн хураангуй: Монголын буддистууд хүн гэгээрэх
буюу зовлонгоос ангижрах, хүний тухай асуудлыг билиг барамидын сургаалын
үүднээс авч үзэж тайлбарладаг. Билиг бирамидын сургаал нь чинад билгийг тогтоох
бясалгал, танин мэдэхүйн аргуудыг номлох бөгөөд чинад билигт хүрсэн хүний
сэтгэл, ёс суртахуун хэрхэн өөрчлөгдөхийг үе шатчилан гаргасан байдаг. Монгол
сэтгэгчдээс билиг барамидын язгуур зохиолд бичсэн тайлбар цөөнгүйн дотроос
Цахар гэвш Лувсанчүлтэм, Их хүрээний цорж Агваанбалдангийн тайлбар их алдартай.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #4 үнэний сургаал #абхисамаяламкара #Хүний мөн чанар #билиг барамид