Тогтвортой хөгжилийн боловсролыг хэрэгжүүлэх багшийн үйл ажиллагааны нэгэн загвар
Хэвлэлийн нэр: ДУТС-ийн ОУЭШ бага хурлын эмхэтгэл
Зохиогч:  Г. Батдорж
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-04-24
Хуудас дугаар: 24
Өгүүллийн хураангуй:
Удиртгал ба зорилго Тогтвортой хөгжлийн орчин үеийн
асуудлыг хөндсөн сүүлийн үеийн судалгаа дүгнэлтүүдээс үзэхэд байгаль дэлхий
болон хүний харилцааны мөн чанарт гол анхаарлаа хандуулсан байдаг. Хүн ба байгаль системийг олон талаас
нь нарийвчлан судлаж дулааралтай холбоотойгоор эрчимтэй өөрчлөгдөж хувьсаж байгаа
байгаль дэлхийгээ хэрхэн аврах вэ? Хэрхэн дасаж зохицох гэсэн асуултуудад
хариулт өгөх нь хамгийн чухал юм. Дээрх системийн үндсэн элементийн нэг болох
хүн, хүний хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болох боловсролд судлаачид
анхаарлаа төвлөрүүлж байна.