Нэвтрэх хэсэг Нэвтрэх
5-6 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ БИЧИЖ СУРГАХАД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ

Хэвлэлийн нэр: Комитет по Образованию г. Улан – Удэ Муниципальное Автономное Образовательное Уреждение Для детей дошкольного и школьного возраста Прогимназия № 1008.

Зохиогч:  Д. Пүрэвдорж

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2015-01-21

Хуудас дугаар: 1-6

Өгүүллийн хураангуй:

Хүүхдийг бичүүлж сургахад хамгийн чухал үе шат бол эрэмбэ дараатай бэлтгэл юм. Энэ нь нөгөө талаас 5-6 настай хүүхдийн бие бялдар болон сэтгэлзүйн онцлогтой салшгүй холбоотой байна.

Бичиг үсэг- гарын хөдөлгөөний нарийн зохицуулалттай ажиллах чадвар юм. Бичиг бичихэд  анхаарал, харааны ой тогтоолт болон гар, сарвууны жижиг булчингийн нарийн нийлмэл үйл ажиллагаа шаарддагдаг. Хүүхдэд үзэг, харандаагаа буруу барих, дэвтэртээ чиг баримжаатай бичих, цаасан дээр жижиг зүйлсийг зурах, будах зэрэг үйлүүдийг хийхэд төвөгэй байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэдэнд хангалттай туршлага байхгүйтэй холбоотой.