Нэвтрэх хэсэг Нэвтрэх
“БИЕ ДААСАН АЖЛААР ОЮУТАН СУДАЛГАА ХИЙХ АРГА БАРИЛ ЭЗЭМШИЖ БУЙ БАЙДАЛ, АЧ ХОЛБОГДОЛ”

Хэвлэлийн нэр: "оюутны бие даах ажил бол их дээд сургуулийн сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг, суралцахуйн дээд хэлбэр мөн.

Зохиогч:  Ш.Ичинхорлоо

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2012-04-19

Хуудас дугаар: 165-175

Өгүүллийн хураангуй: МУБИС-ийн 2 болон 4-р курсийн оюутнууд бие даасан ажил хийх явцад судалгаа хийх чадвар хэр эзэмшиж байгаа байдлыг асуулгын аргаар тандан судлав. Тухайлбал, судалгаа хийх чадвар гэдэгт тэд бие даасан ажлын сэдэвтэй холбоотой эх зохиол унших, ажиглалт хийх, ярилцлага авах, асуулга авах болон бүтээлч бусад аргыг хэр эзэмшиж буйг оюутнууд өөрийн үнэлгээ өгөх арга замаар хариулсан. Уг судалгаанд 140 оюутанд хамрагдсан /3-р курсийн оюутнууд хоёр сарын багшлах дадлагад гарсан учир судалгаанд хамрах боломж байсангүй/. Судалгааны материалд боловсруулалт хийхэд оюутнуудын судалгаа хийх чадвар тийм ч сайн байсангүй. Жишээ нь, 4 оюутны нэг бие даасан ажлын сэдэвтэй холбоотой эх зохиол уншдаг, ажиглалт хийдэг бол үлдсэн гурав нь алдаг оног хийдэг буюу үндсэндээ үгүй, 2 оюутны нэг нь ярилцлага хийх, асуулга авах аргыг хэрэглэдэг байхад нөгөө нэг үгүй, 3 оюутны нэг нь гадаад хэлнээс орчуулга хийж зохих мэдээлэл олж авдаг бол үлдсэн 3 оюутан ийм биш, 4 оюутны нэг сэдэвтэй холбоотой шинэ шийдэл дэвшүүлж чаддаг бол үлдсэн 3 нь үгүй байх жишээтэй. Оюутнуудын хамгийн сайн хийдэг бие даасан ажлын төрөл бол мэдээлэл хийх явдал байгаа нь хангалтгүй зүйл. Оюутнуудын 87,8 нь ирээдүйд мэргэжлээрээ ажиллахад судалгаа хийх чадвар хэрэгтэй гэж үзэж байгаа боловч тэдний бодит чадвар үүнээс доогуур байв. Иймд нийт багш нар оюутанд бие даасан ажлаар судалгаа хийх чадвар төлөвшүүлэхэд анхаарах цаг болсон. Учир нь энэ чадвар нь өрсөлдөх чадварын салшгүй нэг хэсэг юм.

Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #ажиглалтын арга #өрсөлдөх чадвар. #асуулгын арга #ярилцлагын арга #Эх зохиол унших арга

Өгүүлэл нэмсэн: Ш.Ичинхорлоо