Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Төсөлт ажилд суурилсан оюутны өөрийн үнэлгээ /STUDENTS’ SELF-ASSESSMENT IN PROJECT-BASED WORK/

Хэвлэлийн нэр: COACTIVITY: Philology, Educology 2014, 22(2): 105–111 ISSN 1822-430X / eISSN 2335-7711

Зохиогч:  О.Жаргалсайхан

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2014-11-17

Хуудас дугаар: DOI http://dx.doi.org/10.3846/cpe.2014.249

Өгүүллийн хураангуй:

Тус өгүүллийн зорилго нь оюутны өөрийн үнэлгээний ач холбогдол, үр өгөөжийг илрүүлэхэд оршсон болно. Өөрийн үнэлгээ нь хүн насан туршдаа сурч боловсрох, ажилдаа шүүмжлэлт эргэцүүлэлтэй хандахад чухал нөлөө бүхий чадварын нэг юм. Судлаачид гадаад хэлний чадвар дадал болон төсөлт ажлынхаа амжилт үр дүнг үнэлж буй оюутнуудын өөрийн үнэлгээнд анхаарал хандуулсан. Эргэцуулэл нь оюутнуудад сэдэл бий болгох, сурах чиглэлээ олох, хариуцлага нэмэгдүүлэх, өөрөөсөө болон бусдаас айх айдсаа давах, шүүмжлэн эргэцүүлэх чадвараа хөгжүүлэх гэх мэт  сурахцахуйн олон талын ач холбогдолтой. Тус судалгаа нь төсөлт ажилд өгсөн суралцагчдын өөрийн үнэлгээний талаарх асуулга судалгааны үр дүнг шинжлэн харууллаа. Тус судалгаа нь төсөлд суурилсан сурахцахуй болон гадаад хэлний чадвар дадалд гарч буй ахиц дэвшлийнхээ талаарх өөрийгөө үнэлж буй оюутнуудын хандлагыг илрүүлэхийг зорилоо.