соёлын нийлэмжит өвөрмөц хэлцээр үнэлэмж илрэх нь
Хэвлэлийн нэр: МУБИС,Лавай,ЭШБ,Уб
Зохиогч:  Б. Мөнхтуяа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-05-30
Хуудас дугаар: 76-80-р тал
Өгүүллийн хураангуй: шууд бус нэрлэлт буюу өвөрмөц хэлцээр дамжин үндэстний соёл сэтгэлгээний онцлог илрэхээс гадна өгөөүлэгчийн үнэлэмж илэрнэ.
Жорж Лакоф, Марк Жонсон нарын
онтологийн метафор хэмээх ойлголтын хүрээнд монгол хэлний мал, амьтны зүйл,
малын тоног хэрэглэл, ашиг шим зэрэгтэй холбогдол бүхий өвөрмөц хэлцийг эх
сурвалжийн хүрээ, зорилгын хүрээ, дүрслэн буулгалт(танихуйн хэл шинжлэлийн метафорын загвар) гэж томъёолон, өвөрмөц хэлц ба
үнэлэмжийн харьцааг соёлын нийлэмжийн жишээн дээр авч үзэх нь сонирхолтой,
шинэлэг асуудал юм.
Нэг. Эх сурвалж нь мал, амьтны зүйлтэй холбоотой өвөрмөц хэлцээр илэрсэн үнэлэмж: Урансайхны эхийн жишээ баримтаас дурдвал;
...Би нэг баруун гарын хүнтэй болсон, уншиж бичиж
байгаа нь уяа нь таарсан түмний эх давхиж байгаа юм шиг гэж Илтгэлтийн хэлэхэд
Павлов нэг шилийг авч, алиа Петрт өгөв. (Ч.Лодойдамба, “Тунгалаг Тамир”