Химийн хичээлээр суралцагчдын мэдлэг чадварын түвшинг “оюуны үйлийн хэв шинж”-ийг судалж туршсан байдал”
Хэвлэлийн нэр: МУБИС-МБУС-ийн Эрдэм шинжилгээний бичиг №1
Зохиогч:  Б.Жаргалсайхан
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-05-15
Хуудас дугаар: 116-120
Өгүүллийн хураангуй:
2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын цөм хөтөлбөрийг Монгол орон
даяар, суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрүүдийг лаборатори сургуулиуд дээр
туршин хэрэгжүүлж байна. Нийслэлийн Сүхбаатар
дүүргийн хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн ЗДТГ-ын дэргэд “СОРИЛ ОНОШЛОГОО СУРГАЛТ СУДАЛГАА АРГА ЗҮЙН
ЗӨВЛӨЛ” /цаашид СОССАЗЗ гэх/ байгуулан ажиллаж боловсролын бүх түвшинд 3
чиглэлээр үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар 2 жил болж байна. Үүнд: ·
1-р
түвшин: Судлаач багш ·
2-р
түвшин: Явуулын зөвлөн туслах заах аргын нэгдэл ·
3-р
түвшин: Хүүхдийн төлөвшил, хөгжил ЕБС-ийн хэмжээнд явуулын
ЗАН ажиллаж багш нарыг сар бүр чадваржуулах нэгдсэн сургалт, сурталчилгаа,
аргазүйн шинэчлэлийн талаар дорвитой ажлуудыг хийлээ. Үүнд: суралцагчдын оюуны
үйлийн хэв шинжийг /цаашид ОҮХШ гэх/
судалж, судалгааны үндсэн дээр хичээл сургалтыг төлөвлөх, зохион
байгуулах, эзэмшсэн мэдлэг чадварыг ОҮХШ-ийн судалгаагаар илрүүлж байна. Энэ зорилгоор
СБД-ийн 3-р сургуулийн 9-р ангийн 5 бүлгийн нийт 144 сурагч дээр судалгаа хийж
үр дүнг хэрхэн тооцсон тухай уг илтгэлийг бичлээ. Энэ үйл ажиллагаанд тус
сургуулийн химийн багш Ц.Энхтуяа, Ч.Болормаа. МУБИС-ийн БУС-ийн химийн тэнхмийн
дадлага удирдсан багш Б.Жаргалсайхан, Химийн болон Экологи-Химийн дадлагажигч нэр бүхий 5 оюутантай хамтран
зохион байгууллаа.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #ахиц #туршилт #сургалт #хичээлийн төлөвлөлт #Оюуны үйлийн хэв шинж