БАГШ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ЦАХИМ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ЧАДВАРЫГ ДЭМЖИХ АСУУДАЛД
Хэвлэлийн нэр: МУБИС-МБУС-ийн ЭШБ
Зохиогч:  Г.Хишигбаяр
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-03-16
Хуудас дугаар: 191-196
Өгүүллийн хураангуй: - Хураангуй: Өнөөгийн нийгэмд
ажиллаж амьдарч буй багш нар нь сургалтын
уламжлалт аргыг хэрэглэхээс гадна МХХТ-ийг
сургалтад хэрэглэх
мэдлэг, ур чадвартай байх
нь нийгмийн хэрэгцээ шаардлага болж байна. Тухайлбал, бага боловсролын багшийн хувьд МХХТ-ийг хүүхдийн
нас сэтгэхүйн онцлог, сургалтын
агуулгад тохируулан
хэрэглэх нь мэргэжлийн
ур чадварт ихээхэн нөлөө үзүүлнэ. Мөн багш мэргэжлээр суралцаж буй
оюутнууд нь МХХТ-ийг сургалтад
хэрэглэх мэдлэг, ур чадварт
суралцах, түүнийгээ дадлагын үеэр
хэрэглэн турших, багшлах эв дүй
ур чадварт суралцах нь нэн чухал. Энэхүү сэдвийн хүрээнд бага боловсролын багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын
“Цахим сургалтын
арга зүй”
хичээлээр сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн боловсруулж, туршиж буй байдлыг
судаллаа.
Судалгааны явцад оюутнууд
MS-PowerPoint,
Camtasia studio зэрэг программыг сонгон бага боловсролын монгол хэлний хичээлийн цөм
хөтөлбөрийн хүрээнд сургалтыг дэмжих цахим хэрэглэгдэхүүнийг хичээлийн агуулгад
тохируулан боловсруулж туршлаа. МХХТ-ийг
сургалтанд хэрэглэх нь оюутнуудын бүтээлч үйлийг дэмжиж, мэдлэг, ур чадвартай болгох ач холбогдолтой юм гэдэг нь харагдаж байна.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг:
#үнэлгээ
#туршилт хичээл
#хэрэглэгдэхүүний төлөвлөлт
#цахим хэрэглэгдэхүүн