Баптизмын тухай ойлголт.
Хэвлэлийн нэр: Философи, эрх зүйн боловсрол
Зохиогч:  М.Саранцэцэг
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-05-15
Хуудас дугаар: 15-22
Өгүүллийн хураангуй: Протестант шашинд
сүм хийдийн болон ертөнцийн амьдрал хоёрын хоорондох зааг ялгаа маш бага байдаг.
Гэхдээ зан үйлд нь нууц 2 ёслол байх бөгөөд эдгээр нь ямар нэг далдын нууц,
таньж мэдэгдэшгүй утга агуулгатай ёслол үгүй харин ч бэлгэдлийн утгыг илэрхийлсэн
байдаг. Үүний нэг нь баптизм юм. Зөвлөлт Орос улсад 1920-1930 онуудад
баптистуудын үйл ажиллагаа нь идэвхижиж улмаар Алс Дорнодын ард түмний дунд
хамгийн нөлөө бүхий нийгэмлэг болсон нь тэдгээрийн миссонеруудтай шууд
холбоотой юм. Тухайн цаг үед /улс төрийн эгзэгтэй цаг/ тэдгээр нь өөрийн шашнаа
дэлгэрүүлэх, суртчилах үйл ажиллагаандаа олон төрлийн аргуудыг хэрэглэж байсан
нь үр дүнтэй байжээ. Тийм ч учир энэ он жилүүдэд Алс Дорнодын Холбооны
гишүүнчлэл нь жил ирэх тутам өссөн тухай ЕБХ-ын Их хуралд дурдагдсан байдаг.