“Акробатикийн урагш, арагш тулалттай эргэлтийн суурь чадварыг төлөвшүүлэх нь”
Хэвлэлийн нэр: Бишрэлт тэнгэр ХХК
Зохиогч:  Г.Энхсайхан
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-10-15
Хуудас дугаар: 123
Өгүүллийн хураангуй: Спортын гимнастикийн орчин үеийн хөгжлийн чиг
хандлагуудын нэг бол байнга сайжирч, хүндэрч байгаа тэмцээний дасгалууд юм.
Энэхүү хөгжлийн чиг хандлага нь хүнд бүлгийн дасгалуудыг богино хугацаанд
эзэмшүүлэх, сургалт-дасгалжуулалтын арга зүйг сайжруулж боловсронгуй болгох,
шинийг эрж хайхыг шаардаж байна. Гимнастикчдын ур чадварыг дээшлүүлэх гол хүчин бол суурь
бэлтгэл бөгөөд суурь чадвар хир зэрэг эзэмшснээс дасгалын техник сайжирч, шинэ дасгалыг эзэмшихэд хялбар болдог. Суурь чадварыг төлөвшүүлэх талаар онолын ерөнхий
чиглэлүүд байдаг хэдийч амьдрал дээр
багш, дасгалжуулагчид өөрсдийн хувийн туршлагаараа сургалт-дасгалжуулалтын
ажлаа төвлөн явуулах нь элбэг байна. Үүнээс болж дасгалжуулагчид хүнд дасгалыг
заахдаа суурь дасгал болон техникийн тусгай бэлтгэлийг хийлгэхгүйгээр шууд
заасан хэвээр байна.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #гар дээр зогсолт #урагш тулалттай эргэлт #тулж хэвтэх #тулж явган суух #суурь чадвар #арагш тулалттай эргэлт #курбет