Нэвтрэх хэсэг Нэвтрэх
СУРАГЧДЫН ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ЧАДВАР, ТҮҮНИЙГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ

Хэвлэлийн нэр: МУБИС-ын Архангай аймаг дахь Багшийн сургууль "Сургалтын чанар боловсролын шинэчлэл" сэдэвт ЭШХ -ын эмхтгэл

Зохиогч:  Б. Ариунзаяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2013-04-24

Хуудас дугаар: 42-47

Өгүүллийн хураангуй: 21-р зуун нь иргэдээс мэдлэг, чадвараа бие даан тасралтгүй дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, төлөвшүүлэх чадварыг улам их шаардах нийгмийн бодит хэрэгцээ байна. Дэлхийн олон орны боловсролын баримт бичигт “Хүүхдийг суралцахад хэрхэн сургах вэ?” гэсэн асуулт тавигдах болсон. Жишээ нь Италийн судлаач Дж.Гоццэр “ Орчин үеийн сургалтын зорилго нь хувь хүний мэдлэг эзэмших арга , зохих чадвартай болох явдал юм”[1] гэж үзсэн. Манай орны бүх шатны сургуулиуд сурагч төвтэй сургалтын үзэл баримтлал дээр тулгуурлан суралцагчдад бие даан сурах арга эзэмшүүлэх, аливааг өөрсдөөр нь хийж бүтээлгэх арга барилд сургах шаардлага урган гарч байна. Тухайлбал 1-р курсийн оюутнуудын өөрийгөө илэрхийлэх ярих чадвар харьцангуй сул байгаа байдлаас харж болох юм. Ярих чадвар сул байгаа энэ байдал нь тэдний сургалтанд сөрөг нөлөөлөх хүчин зүйл нэг  болж байна. Ялангуяа багш мэргэжлээр бэлтгэгдэж байгаа оюутнууд маань ярих чадвар сайтай байх шаардлагатай.



[1] М.Дэлгэржав. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал. УБ., 2010 он. 39 тал 

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #ярих чадвар #ярих чадвар эзэмших #өөрийгөө илэрхийлэх #яриа

Өгүүлэл нэмсэн: Б. Ариунзаяа